Энэ сарын 14-18-ны өдрүүдэд нүүрс тээврийн 3721 автомашин хил нэвтэрчээ
Үйл явдал
/
2022-07-20

Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны 7 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нүүрс тээврийн 2181 автомашин, Ханги боомтоор 733 автомашин, Булган боомтоор 144 автомашин, Шивээхүрэн боомтоор 567 автомашин нийт 3721 автомашин хил нэвтэрчээ. Харин дээрх хоногуудад зэсийн баяжмал тээврийн 146 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарсан бол Бургастай болон Ханги боомтоор 227 автомашин төмрийн хүдэр тээвэрлэжээ.

Сүүлийн үед экспортын гарц нэмэгдэж байгаа ба баяр наадмын урт амралтын өдрүүдэд хилийн боомтууд амралтгүй ажилласан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.111.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.