Алба хаагчид хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, цусаа хандивлалаа
Үйл явдал
/
2022-07-21

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн алба хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн, цусаа хандивлалаа.

Цусаа хандивлах үйл ажиллагааг Цус сэлбэлт судлалын үндэсний төв, 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд  2022.07.19 зохион байгууллаа.

 Таны нэг удаад хандивласан цус гурван хүний амийг аврах бүтээгдэхүүн болдог төдийгүй 17-60 насны эрүүл хүн бүр цусны донор болох боломжтой байдаг. Тиймээс ч алба хаагчдын зүгээс эрдэнэт хүний амь насыг аврах үйлсэд гар бие оролцож байгаадаа талархаж буйгаа илэрхийлээд иргэдийг сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, цусаа хандивлах үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.40.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.