БГД-ийн 7-р хорооны 33 дугаар байранд фасад дулаалгын ажил хийж байна
Үйл явдал
/
2022-07-22

Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны фасад дулаалгын ажил яг одоо үргэлжилж байгаа ба ажлын явц 60 гаруй хувьтай байна.  Дээрх ажлыг  “Дархан нэгдэл” ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа юм.

Ташрамд мэдээлэхэд, Баянгол дүүрэг нь 25 хороотой бөгөөд 80 гаруй хувийг нь орон сууцны хороолол эзэлдэг. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 997 орон сууц байгаагаас зайлшгүй засвар хийх шаардлагатай 280 орчим байр байгаа юм. Өнгөрсөн онд улсын төсвийн 10,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 15 хорооны 30 байранд фасад, дулаалгын ажлыг он дамнуулан хийхээр төлөвлөн хуваарийн дагуу гүйцэтгэсээр байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.187.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.