Иргэн Б.Жагар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн эсрэг төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-07-22

Нийслэлийн ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, Ард Түмний Штабын дарга Б.Жагар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүллээ. Тодруулбал, “1993 онд Монгол Улс “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ” гэх луйврыг таслан зогсоож, гэрээний үр ашгийг Монгол Улсад ашигтай болгох талаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах”-ыг шаардав.

Тэрээр, “Олон улсын гэрээ конвенц хууль дүрмээрээ хөөн хэлэлцэх хугацаа нь дуусдаг. Тиймээс Монгол Улсын ирээдүйд хохирч болзошгүй эрх ашгийг хөөн хэлэлцэх хугацааг бид нар хамгаалж байна. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа дуусвал Засгийн Газар гомдол гаргах эрхгүй болчихдог. Тийм учраас Засгийн Газар, УИХ-ын гишүүдийн ажлыг жирийн ард иргэд өмнөөс нь хийгээд ядарч зүдэрч байна. УИХ үнэхээр ард түмнээ боддог юм бол ээлжит бус чуулганаараа шаардлагатай хуулиудыг нь өөрчлөх хэрэгтэй. Хамгийн гол нь  УИХ-ын энэ ээлжит бус чуулганаар хэд хэдэн цомхон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Петрочайнагийн асуудлыг шийдвэрлээд Монголын талд давуу эрхийг авах, дараагийн асуудал нь шатахууны үнийг бууруулах, банкны хүүгээ буруулах, үнийн өсөлтийг зохицуулах гээд ийм асуудлуудаа анхаарах ёстой. УИХ, Засгийн Газрын нэн тэргүүний хийх ажил энэ” гэв.

Хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд дараа дараагийн тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ. Мөн Үндэсний Аудитын Газар, Татварын Ерөнхий газар гэхчлэн бусад холбогдох байгууллагад шаардлага хүргүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.239.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.