Аймгийн орифлэймийн бизнес эрхлэгчид 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг ГБХЗХГ-т хийлээ
Үйл явдал
/
2022-07-27

Дэлхийд Орифлэйм косметикс компани байгуулагдаад 55 жил, гоо үзэсгэлэн, эрүүл амьдралын хэв маягийг түгээж, Европын өндөр чанартай бүтээгдэхүүнээр монголчуудын итгэл, талархлыг хүлээсэн “Орифлэйм Монгол” ХХК 20 жилийн ойгоо энэ жил тэмдэглэж байгаа.

“Орифлэйм Монгол” ХХК  нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр тасралтгүй хүмүүнлэгийн аян өрнүүлж залуу ээжүүд, өрх толгойлсон  эхчүүд, хүүхэд болон залуу үеийн боловсролд чиглэсэн олон төслүүдийг хэрэгжүүлдэг.  

Тэгвэл энэ удаад “Орифлэйм Монгол” ХХК 20 жилийн ойн баярыг тохиолдуулан Орифлэймийн 18 аймгийн борлуулалтын багийн дунд уралдаан зарлахад манай аймгийн  Орифлэймийн баг борлуулалтаараа Тэргүүн байр эзэлж, сайн үйлсийн аянд зарцуулах 20 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын эрхийн эзэд болжээ.

 Манай аймгийн Орифлэймийн баг энэхүү 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхэд, залуучуудад сэтгэл зүйн боловсрол олгох, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх өрөөг тохижуулахаар болсон байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2022.07.25/  хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих сайн үйлсийн санхүүжилтийг гардуулж өгөх болон “Орифлэйм Монгол” ХХК 20 жилийн ойн баярын хурлын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

ймгийн Засаг дарга Д.Бауыржан уг арга хэмжээнд хүндэт зочноор уригдан оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлэв. “Энэхүү танхимд хуран цугларсан нийт Орифлэймийн бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдэд болон “Орифлэйм Монгол” ХХК-ний ерөнхий захирал, төлөөллүүд та бүхэнд “Орифлэйм Монгол” ХХК 20 жилийн ойн баярын мэндийг хүргэж, аймгийн хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих сайн үйлсийн санхүүжилтийг гардуулж өгч байгаа явдалд талархал илэрхийлж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Иргэн баян бол улс баян гэдэг.  Орифлэйм  компани олон мянган өрхүүдийг хувийн бизнестэй болгож санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжийг нээж өгдөг явдалд талархаж явдаг” гэв.

Уг хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих сайн үйлсийн санхүүжилтийн батламжийг “Орифлэйм Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Л.Сэлэнгэ аймгийн Засаг даргад гардуулж өгсөн юм. 

Шведэд төвтэй “Oriflame Cosmetics”  нь дэлхийн 68 улс оронд 3 сая гаруй борлуулагч болон 8000 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын компани юм.

700

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.42.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.