Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо ЭМЭЭЛТ ОРЧИМД ҮЕЭР БУУЖ зам хаагджээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-07-27

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.07.26/ 15:00 цагийн орчимд түр зуурын дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орлоо. Аадар борооны улмаас хотын зарим хэсэг үерт автжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт орчим үер бууж, автомашин зам дээр зорчих боломжгүй болсон байна. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж байна. Одоогоор иргэдээс үерийн дуудлага ар араасаа ирж байна. Удахгүй нэгдсэн мэдээлэл өгнө" гэв.

Ойрын өдрүүдэд нийслэлд түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орж байгаа. Тиймээс болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас болгоомжлохыг албаныхан анхааруулж буй. Энэ сарын 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.82.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.