Өмгөөлөгчид нь Ч.Мөнхбаярыг бус шүүгчдийг ЭХ ОРНООСОО УРВАСАН хэмээн үзлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-07-27

Иргэн Ч.Мөнхбаярыг энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Тагнуулын ерөнхий газраас гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх үндэслэлээр баривчилсан. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр шүүж, түүнийг гэм буруутайд тооцон 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэхүү шийдвэр нь хууль бус талаар Ч.Мөнхбаярын өмгөөлөгч  А.Батдорж, Г.Баасан нар мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч А.БАТДОРЖ: Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг зөрчсөн үйлдэл Ч.Мөнхбаярт байхгүй. БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж зохиомол хэрэг тулгасан жигшүүрт явдал болж байна

Өмгөөлөгч Г.БААСАН: Монгол Улсын Тагнуулын байгууллагын тухай хуульд зааснаар Монгол Улсын эсрэг ажилласан тохиолдолд гэж заасан байдаг. Түүнээс Хятад улсын эсрэг гэсэн заалт байхгүй. Тиймээс прокурорын яллах дүгнэлт хууль бус үйлдэл гэж харж байна.

Эх орноосоо урвасан шүүгч, прокуроруудыг ил болгож төрийн болон албаны нууцын тухай хуульд тусгаснаар ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Иймд өмгөөлөгчдийн зүгээс Засгийн газарт шаардлага тавьж байна. Ч.Мөнхбаярын холбогдсон асуудлыг нууцаас гаргах хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт, Хятад улсын эрх ашгийг хамгаалж нотолгоогүйгээр хүнийг яллаж болохгүй. Хоёрдугаарт, тагнуул, прокурор, шүүгч нар бүлэглэж байгаад тусгай даалгавраар хуульгүйгээр Монгол Улсын иргэнийг яллалаа. Тиймээс Засгийн газраас энэ хэргийг ил болгох шаардлага тавьж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.