Түр зуурын бороонд ТӨМӨР ЗАМ УГААГДАН, ГАЛТ ТЭРЭГ СААТСАН тул зорчигчдыг ХОТ РУУ ЗӨӨЖ байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-07-27
Монголын төрөөс эх орноо ТӨМӨР ЗАМААР ХӨНДЛӨН ГУЛД ААЛЗНЫ ТОР МЭТ ХОЛБОХ бодлогыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарч онцгой анхаарч "ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО"-доо суулгачихсан зүтгүүлж ч байгаа. Сүүлийн хоёр Ерөнхийлөгч лав чадлаараа дэмжиж боломжоороо зүтгүүлж, загнахыг нь загнаж, шагнахыг нь ч шагнаж байгаа. Монголчууд өөрсдөө барьж байгуулсан 416 км урт  төмөр замын төслын багийнхнаас хоёр ч хөдөлмөрийн баатар тодорсон.  Сайны хажуугаар саар гэж бас байна. Олон жилийн нар салхин илэгдэж, далан, шуудуу нь цас, борооны усны ая даахгүй сэтэрч, дэр мод нь өгөрч муудсан, зам төмөр нь сэтэрсэний улмаас осол аваар их гарч, олон улсын ачаа тээвэр саатаж, хүний амь, эрүүл мэнд хохирох аюул үүдээд байна.
 
 
Тодруулбал  Хүчтэй аадар борооны улмаас 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 14.25 цагт Аршаант-Давааны хоорондын 365 км-ийн 1-р зуутад 75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км -ийн гарам усанд автаж, Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд аялж явсан 2554-р галт тэрэг 364 км-ийн 5 зуутад 14:23 цагт зогссон байна.
 
Зам угаагдсаны улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272-р галт тэргийг Аршаант өртөөнд зогсоож зорчигчдыг автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг зохион байгуулжээ . Мөн Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 304-р галт тэргийг Ногоонтолгой өртөөнд зогсоохоор төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатараас Эрдэнэт рүү 18:40 цагт явах зорчигчийн 273/312 –р галт тэрэгний аяллыг цуцаллаа. Угаагдсан замыг яаралтай сэргээн засах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдрийн 23:00 цагт нээхээр төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.79.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.