Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, эрхэмсэг ноён Зоан Хань Дамыг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-02-18

Уулзалтын үеэр талууд хууль сахиулах салбарын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өргөжин хөгжиж, эрх зүйн туслалцаа болон гэмт этгээд, ялтан шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Талууд хоёр орны хууль сахиулах байгууллагууд болон үндэстэн дамнасан хар тамхи мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах, одоо хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар санал солилцож, хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагаа үр өгөөжтэй үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.156.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.