
Уулзалтаар талууд салбарын хуульч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах, туршлага судлуулах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, мөн тус улсын бүртгэлийн байгууллагатай туршлага солилцох зэрэг асуудлаар хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бэхжүүлэх талаар харилцан санал солилцож, хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааг үр өгөөжтэй байлгахад хүчин чармайлалт гаргахаа илэрхийлэв.
Тэрээр үргэлжлүүлэн Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешитай уулзлаа.
Монгол, Турк хоёр орон хууль сахиулахын салбарт техникийн туслалцаа, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр олон жилийн хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.
Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцан зорчих иргэдийн тоо жилээс жилд ихэсч байгаатай холбогдуулан Турк Улстай эрх зүйн туслалцаа болон бусад асуудал дээр хамтарч ажиллахаа илэрхийлж, хоёр орны хууль сахиулах байгууллагын талаар санал солилцов.
Холбоотой мэдээ
-
17 цаг 17 мин
-
19 цаг 38 мин
-
Уржигдар 14 цаг 25 мин
-
Уржигдар 13 цаг 32 мин
-
Уржигдар 10 цаг 51 мин
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
Уржигдар 14 цаг 25 мин