Дэд сайд Б.Солонгоо Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-02-19

Уулзалтын эхэнд Дэд сайд Б.Солонгоо Монгол Улсын Засгийн газар “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр II”-ийг баталж, энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн хувийн эрх зүйн шинэтгэлийг хийж, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд бодлого барьж ажиллаж байгааг танилцуулав.

Мөн хоёр тал шүүхийн шинэтгэл, шүүх үйл ажиллагааг шуурхай, хүртээмжтэй болгох, эдийн засгийн гэмт хэрэг, кибер гэмт хэрэгтэй тэмцэхэд шүүхийн шинжилгээний байгууллагыг үйл ажиллагааг бэхжүүлэх, олон нийтийн хэв журмыг сахиулахад цагдаагийн байгууллагын “Морьт эргүүл”-ийн албыг чадавхижуулахад хамтран ажиллахаар санал солилцов.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.247.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.