Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесийг хүлээн авч уулзав
Үйл явдал
/
2022-02-19

Уулзалтын үеэр талууд хоёр улсад харилцан оршин сууж буй иргэдийн талаар мэдээлэл солилцож, Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд иргэн, гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай 1989 оны гэрээг шинэчлэн иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ, гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээ болон ялтан шилжүүлэх тухай гэрээг байгуулахаар ахицтай ажиллаж байгааг цохон тэмдэглэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар эдгээр гэрээнүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хоёр улсын эрх бүхий байгууллагуудын хооронд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв. Элчин сайдын зүгээс Бүгд Найрамдах Куба Улсын 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн хүрээнд хийгдэж буй эрх зүйн шинэтгэлийн талаар танилцуулж хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.156.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.