Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Феликс Гленкийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Х.Нямбаатар сайд Монгол Улсад эрх зүйт төрийг байгуулах, хүний эрх, эрх чөлөөг хангасан хууль эрх зүйн орчныг бий болгох, эрх зүйн шинэтгэлийн үе шат бүрт тогтвортой, найдвартай түнш байж хамтран ажиллаж ирсэнд Ханнс Зайделийн санд талархал илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай “Эрх зүйн болон захиргааны салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх тухай хэлэлцээр”-ийг 1995 онд байгуулан хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус хэлэлцээрийг 1998, 2001, 2015 онуудад шинэчлэн байгуулсан.
Тус яам нь Ханнс Зайделийн сантай 2002 оны Эрүүгийн хууль, Захиргааны ерөнхий хууль зэрэг томоохон хуулийн төсөл боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж ирсэн.
Цаашид талууд арилжааны эрх зүйн орчинг сайжруулах, Зөрчлийн хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийг боловсронгуй болгох, олон улсын туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов.
-
21 цаг 25 мин
-
21 цаг 29 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин