Дэд сайд Б.Солонгоо салбарын хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдийн зөвлөлтэй уулзлаа
Үйл явдал
/
2022-02-24

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо өнөөдөр /2022.02.23/ тус яамны харьяа Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр хууль сахиулах байгууллагуудад ажиллаж байгаа эмэгтэй алба хаагч, ажилтан нарт тулгарч буй бэрхшээл, тулгамдсан асуудлыг сонсож, цаашдын хамтын ажиллагаа, алба хаагчдад урам зориг, эрч хүч өгөх зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөний талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.60.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.