Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан бөхчүүд, харваачдын төлөөлөлтэй санал солилцлоо
Үйл явдал
/
2022-02-25

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон тус яамны холбогдох албан тушаалтан нар өнөөдөр /2022.02.24/ бөхчүүд, харваачдын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.

Тус арга хэмжээнд Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын сурын холбоо, Монголын шагайн харвааны холбоо, Өвөг урайнхай сурын холбоо, Бурайд сурын холбоо, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хорооны төлөөллүүд оролцож, хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн энэ үеэр Бооцоот морин уралдааны тухай хууль, Бооцоот, тааварт хонжворт сугалааны тухай хуулийн төслийн талаар оролцогчидтой санал солилцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.124.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.