Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Европын комисс дахь олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази хариуцсан захирал Жан Луйс Вилл, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никейз болон бусад албаны хүмүүсийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Тэрээр Монгол Улсад явагдаж буй шүүхийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, Европын холбооноос Монгол Улстай хамтран ажиллах тэргүүлэх чиглэлд шүүх засаглалын шинэчлэлийн асуудал багтаж байгаад талархлаа илэрхийлж, шүүх засаглалыг чадавхижуулах, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангахад тэр дундаа төрийн бүтээмжийг дээшлүүлэх тал дээр гадаадын сайн туршлагаас суралцах, мөн хувийн эрх зүйн чиглэлээр хуульчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Европын холбоотой хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.
Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам оролцон шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, Европын холбоотой хамтран ажиллах тодорхой саналуудыг дэвшүүллээ.
Энэ үеэр Европын комисс дахь олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази хариуцсан захирал Жан Луйс Вилл Европын холбоо болон Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд шүүхийн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх нь хамтын ажиллагааны чухал хэсэг болохыг тэмдэглээд, уулзалтын төгсгөлд цаашид Монгол Улсад хараат бус шүүхийн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.
-
19 цаг 20 мин
-
21 цаг 47 мин
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 11 мин
-
Өчигдөр 12 цаг 07 мин
-
Өчигдөр 12 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
19 цаг 20 мин