Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст төрийн үйлчилгээний цахим машиныг суурилууллаа
Үйл явдал
/
2022-03-03

Иргэд заавал тухайн байгууллагыг зорихгүйгээр дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээ, лавлагааг түргэн шуурхай авах,  E-Mongolia сайтад байгаа 600 гаруй төлбөрийн үйлчилгээг хийх,  яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх боломж бүрдэж байна.

“ТҮЦ” машины үйлчилгээний баримт нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг QR кодоор баталгаажсан нууцлалтай цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дуурайлгах, хуулбарлах боломжгүй юм.

Тэрбээр “Цаашид төрийн албан хаагчийн тоог аль болох нэмэхгүй, харин хүний хүч хөдөлмөрийг цахилгаан машинаар орлуулах технологийн дэвшлийг нэвтрүүлнэ. 5 дугаар сараас эхлээд 16 нас хүрсэн бүх хүнд тоон гарын үсэг олгох ажлыг эхлүүлж, иргэний үнэмлэхний чипэнд тухайн хүний бүх мэдээллийг суулгана. Мөн хүн бүрт төртэй харилцах и-мэйл хаяг нээж өгнө. Ингэснээр хүн бүр төрийн үйлчилгээ, мэдээллийг цаг тухай бүрт авах боломжтой болно” гэв.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.237.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.