Төрийн өмчийн багц хуулийн төслийн танилцуулах хэлэлцүүлэг болно
Үйл явдал
/
2022-03-10

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан.

Уг хуулийн төслүүдийг танилцуулах хэлэлцүүлгийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхим /704 тоот/-д зохион байгуулах гэж байна.

Иймд дээрх хэлэлцүүлэгт төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төлөөлөл, энэ чиглэлээр судалгаа хийдэг төрийн бус байгууллага, судлаач нарыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт оролцохыг хүссэн судлаачид, хуулийн этгээдийн төлөөлөгч нар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын 51-261935 дугаарын утас болон tusul@mojha.gov.mn цахим шуудангийн хаягаар өөрийн овог нэр, ажилладаг байгууллага, албан тушаал, холбоо барих утасны дугаарыг бүртгүүлнэ үү.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.116.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.