Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл өнөөдөр /2022.03.15/ хуралдлаа. Хуралдаанаар тус Зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр Зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, мөн цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, хийгдэх ажлын төлөвлөгөө болон “Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандарт”-ын төслийг хэлэлцэж, холбогдох асуудлаар Зөвлөмж гаргалаа.
Мөн Зөвлөлийн дэд дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогоос гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх асуудлаар бусад улсын туршлагыг судлах, сайн туршлага, арга хэмжээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, харилцан мэдээлэл солилцох, ажилтан, албан хаагчдыг гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр сургаж, мэргэшүүлэх сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу үе шаттайгаар зохион байгуулах болон салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
-
Уржигдар 13 цаг 19 мин
-
Уржигдар 13 цаг 19 мин