Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД өвөрхангай аймагт ажиллаж байна
Үйл явдал
/
2022-07-30

Өнөөдөр буюу 2022 оны 07-р сарын 28-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар Өвөрхангай аймгийн Хархорин сумын

Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.                700Өвөрхангай аймаг нь нийт 117 мянган хүн амтай. Монгол Улсын хэмжээнд хүн амын тоогоор 2 дугаарт ордог томоохон нутаг дэвсгэртэй. Тус аймагт Хархорин Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг Засаг захиргааны нийт 19 сум 2 багийн эмнэлэг, 4 өрхийн эмнэлэг, нийт 25 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Мөн бүсийн аймгууд болох Архангай,Булган,Өмнөговь, Баянхонгор, баруун аймгийн зорчигч иргэд хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.                              700

Өнөөдөр ийнхүү Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт "Эрүүл мэндийг дэмжих төв" нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд,  ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, УИХ-ийн Гишүүн С.Чинзориг, Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж,Хархорин сумын засаг дарга Г.Одгэрэл,  ЭМГ-ын дарга Д.Шивааннүрдэв болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус эрүүл мэндийн төвд 24 нэр төрлийн аппарат тавилга, засварыг улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ийнхүү ашиглалтанд оруулж байна.  Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Өвөрхангай аймгийн БОЭТ-д алсын дуудлагын зориулалтаар бүрэн тоноглогдсон, туулах чадвар өндөр Ланд Круйзер 78 автомашин гардуулан өглөө.                                       700                                                  700

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.72.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.