БГД-ийн 5 дугаар хороо олон улсын стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбайтай боллоо
Үйл явдал
/
2022-07-30
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 5А байрны хойно, нийтийн эзэмшлийн талбайд 3X3 сагсан бөмбөгийн орчин үеийн талбайтай боллоо. Тодруулбал, ХААН банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дүүргийн 5 дугаар хороонд нийтийн эзэмшлийн талбайд 3X3 сагсан бөмбөгийн нэг талбайг байгуулахаар болж, өнгөрсөн дөрөвдүгээр сард санамж бичиг байгуулсан. Тэгвэл тус санамж бичгийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн резинэн зөөлөвчтэй шал, материал, тоноглолтой 3X3 сагсан бөмбөгийн талбай байгуулснаа хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Манай дүүрэг тэр дундаа 5 дугаар хороо нь хүүхэд, залуус ихтэй бөгөөд 3X3 сагсан бөмбөгийн талбай байгуулсан дээрх байршилд өмнө нь байсан сагсан бөмбөгийн талбай хуучирсан, бороо орсон үед ус ихээр тогтдог үүнээс болж хүүхэд залуус тоглох боломж хомс байсан юм. Харин шинээр 3X3 сагсан бөмбөгийн талбайг байгуулснаар хүүхэд, залуус энэ спортоор хичээллэх, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж бүрдэж байна.
Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж хүүхэд, залуусаа дэмжсэн ХААН банкны хамт олонд баярлалаа” гэсэн юм.
 
 
 
 
 
 
 
700
 
 
 
 
 
Comment
 
 
Share
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.18.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.