Зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж, тохижилт бүтээн байгуулалт хийх ажил үргэлжилж байна
Үйл явдал
/
2022-07-30

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулган, иргэдийн саналын дагуу тухайн хэсэгт тохижилт бүтээн байгуулалт хийх ажил үргэлжилж байна.

Тухайлбал Баянзүрх дүүргийн 4-р хороо 113 байрны урд талбайд байрлах 25 гараашийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Үүний дараа оршин суугчдаас ирүүлсэн саналын дагуу тохижилтын ажил хийж гүйцэтгэж байна. Иргэд амарч зугаалах боломжтой орчин, хүүхдүүд тоглох тоглоомын талбай зэрэг цогц бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.37.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.