Аймгийн Засаг даргын 2022 онд Батлан хамгаалахын сайдтай хамтран ажиллах гэрээ, Цэргийн штабын сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу нийт сумдын ЗДТГ–ын дарга нартай “Батлан хамгаалах хууль тогтоомжийн орон нутаг дахь хэрэгжилт” сэдэвт цэргийн бэлтгэл сургалтыг аймгийн ЗДТГ–ын Цэргийн штабаас зохион байгууллаа. Сургалтыг батлан хамгаалах яамнаас батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт хангах, сурталчлах, ажил үүргээ гүйцэтгэхэд нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Сургалтын төгсгөлд сумдын 2021 оны дүнг гаргаж батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд амжилт гаргасан Өлгий, Сагсай, Улаанхус, Ногооннуур, Цэнгэл, Булган сумдын ЗДТГ–ын дарга нарыг шагнаж урамшуулав. Тус шагналыг Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед гардууллаа.
-
20 цаг 38 мин
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 11 мин
-
Өчигдөр 12 цаг 07 мин
-
Өчигдөр 12 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
20 цаг 38 мин