Залуу малчин гэр бүлийг дэмжих, нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, тэдний нэр хүндийг өсгөх, урам зориг өгөх зорилго бүхий залуу малчдын анхдугаар зөвлөгөөн зохиогдож байна.
Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан нээж, хэлсэн үгэндээ “Аймгийн хэмжээнд малын тоо 2021 оны эцсийн байдлаар 2 сая 379 мянга давж, өмнөх оноос 154.3 мянга буюу 6.9%-иар өссөн ба 2010 онд 1 сая 126,8 мянган толгой байснаас 2021 онд 2 сая 379,0 мянгад хүрч 1 сая 252,2 мянган толгой буюу 111,0 хувиар өссөн байна. Мөн малын зүй бус хорогдол 2010 онд 150,1 мянган толгой байсан бол 2020-2021 оны өвөл 9700 мянга болж 93,5 хувиар буурсан нь энэ ажлын ололт нь гарцаагүй малчин та бүхний хөдөлмөрийн үр дүн, ажлын тань ололт, амжилт гэдгийг зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан онцоллоо.
Цаашид бодлогын түвшинд дэмжин ажиллах мал аж ахуйн салбарт орчин үеийн фермерийн аж ахуйг хөгжүүлж, малын гаралтай бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулж малчдад чиглэсэн хөдөө аж ахуйн салбартай холбоотой шийдвэрүүдийг илүү анхаарч хэрэгжүүлж ажиллах болно.” гэдгээ илэрхийллээ.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Т.Аубакир, ХНХ–ын Дэд сайд С.Зулпхар, Хүнс хөдөө ахуйн яамны ахлах мэргэжилтэн Д.Хүрэлбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтэн Н.Энхтөр, Монгол малчин сэтгүүлийн нийтлэлийн бодлогын дарга Н.Норов болон аймгийн удирдлагууд, 250 гаруй залуу малчдын төлөөлөл оролцож байна.
-
Уржигдар 15 цаг 05 мин
-
Уржигдар 14 цаг 40 мин
-
Уржигдар 13 цаг 28 мин
-
Уржигдар 10 цаг 50 мин
-
Уржигдар 09 цаг 30 мин
-
Уржигдар 09 цаг 27 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 30 мин