“АНДЫН ЗАМ КОНСТРАКШН” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Үйл явдал
/
2022-03-18

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан АНДЫН ЗАМ КОНСТРАКШН” ХХК-ний захирал Э.Лхагвасүрэнг төлөөлж ирсэн Захиргаа, Хүний нөөцийн менежер Д.Маравцэцэг нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав. Засаг даргын ажилгүйдлийг бууруулахын тулд улсын бүтээн байгуулалтад хөдөлмөрийн насны иргэдээ татан оролцуулах хүсэлтийн дагуу тус компанийн төлөөлөл манай аймагт биеэр ирж ажиллан 500-аад иргэдийг ажлын байраар ханган ажиллажээ. Мөн 5 суралцагчийг тэтгэлэгт хөтөлбөрт хамааруулахаар боллоо. Тус хөтөлбөрт энэ жил элсэлтийг ерөнхий шалгалт өгөх суралцагчийг шалгаруулна. Одоогийн байдлаар тус компанид манай аймгийн 80 гаруй иргэн ажиллаж байна. АНДЫН ЗАМ КОНСТРАКШН” ХХК нь гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах төслийг хариуцан ажиллаж байгаа томоохон констракшн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.126.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.