Дээлтэй монгол-2022 наадамд ажилттай оролцсон Хан-Уул дүүргийн шилдэг оролцогчид болон хорооддоо шагналыг гардууллаа
Үйл явдал
/
2022-07-31

Монгол дээлээрээ бахархах, Үндэсний хувцсаараа гоёж, уламжлалт эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж түгээн дэлгэрүүлэх “Дээлтэй Монгол-2022” наадамд амжилттай оролцсон Хан-Уул дүүргийн Хамгийн сайхан дээлтэй хос, хамгийн сайхан дээлтэй гэр бүл, сайхан дээлтэй эмэгтэй, эрэгтэй, хүүхэд болон сайхан дээлтэй гадаад оролцогч, мөн хороодыг шалгаруулж шагналыг гардууллаа.

Хамгийн сайхан дээлтэй хос: Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны иргэд Б.Мягмаржаргал, Н.Дөлгөөн

Хамгийн сайхан дээлтэй эмэгтэй оролцогч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Д.Алтансувд /Буриад үндэсний дээл хувцсыг иж бүрнээр өмсөж оролцсон./

Хамгийн сайхан дээлтэй эрэгтэй оролцогч: Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Д.Отгонбаатар /Халхын сайн эрийн дүр төрхийг тодотгосон үндэсний дээл хувцсаар гоёж оролцсон./

Хамгийн сайхан дээлтэй хүүхэд:  Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооноос оролцсон бяцхан оролцогч Т.Сийлэн

Хамгийн сайхан дээлтэй гэр бүл:  Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны иргэн Э.Одсүрэнгийн гэр бүл /Нийслэлийн “Шилдэг гэр бүл”-ээр мөн шалгарсан./

Хан-Уул дүүргийн шилдэг хороогоор I байр:  Б.Сугар Засаг даргатай 6 дугаар хороо

Хан-Уул дүүргийн шилдэг хороогоор II байр: А.Сүххишиг Засаг даргатай 17 дугаар хороо

Хан-Уул дүүргийн шилдэг хороогоор III байр: Б.Байгалмаа Засаг даргатай 21 дүгээр хороод тус тус шалгарлаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.15.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.