“Хоггүй цэмцгэр Өлгий” сарын аяны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид бүх нийтийн их цэвэрлэгээнд нээгдлээ
Үйл явдал
/
2022-03-19

“Хоггүй цэмцгэр Өлгий” сарын аяны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар бүх нийтийн их цэвэрлэгээнд нээгдлээ. Өлгий сумын Засаг даргын 2022 оны 3-р сарын 09-ний өдрийн бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай “1/41”албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид Өлгий сумын 3 болон 13-р багийн хуваарьт газарт их цэвэрлэгээ хийж, хог хаягдлаа ачиж, хогоо нэгдсэн хогийн цэгт буулгаж ажиллав. Энэхүү аяны хүрээнд багууд өөрсдийн хамрах хүрээний хог хаягдлыг цэвэрлэж, цаашдаа иргэдээ эрүүл орчинд амьдрах боломжоор хангахаар ажиллаж байна. Хоггүй орчин бий болгоход иргэн бүрийн оролцоо чухал үүрэгтэй. Тиймээс хоггүй цэвэр, эрүүл орчинд амьдрахын тулд хамтдаа ажиллахыг уриалж байна.

700

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.74.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.