Хог ачиж, тээвэрлэх ЗУРГААН шинэ авто машины түлхүүрийг гардууллаа
Үйл явдал
/
2022-07-31
Өнөөдөр Хан-Уул дүүргийн хог тээвэрлэлтийн компаниудад хьюндэй HD 72 маркын 3,5 тоннын даацтай, сүүлийн үеийн шинэ дэвшилтэд төхөөрөмжөөр тоноглогдсон хог тээвэрлэх зургаан шинэ автомашины түлхүүрийг гардуулан өглөө.
 
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагаанд тусгагдсан “Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд хог тээвэрлэлтийн үйлчилгээний байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, автомашин, тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилго чухлаар тавигдсан юм.
 
Иргэдийн хоггүй, эрүүл орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж, хог хаягдлын менежментийг сайжруулах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж 2021 онд хог тээврийн 10 шинэ автомашин шийдвэрлэсэн бол энэ онд 18-ыг төлөвлөсөн.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.