Үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллэв
Үйл явдал
/
2022-03-19

Казах түмний Наурызын баярыг угтан аймгийн Засаг даргын Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаны амралтаа эдэлж буй үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан ахмадуудад хандан:

“Эрхэм хүндэт ахмад настан азай буурал та бүхэнд урин цагийн эхлэл, казах түмний түүхэн уламжлалт Наурыз баярын мэндчилгээг  Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье. Улс эх орны түүхэн цаг үеүдийн зорилт, бүтээн байгуулалтад үе үеийн ахмадууд та бүхний оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм. Бүх ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд арвин тансаг дастархантай, идээ цагаа элбэг дэлбэг байж, амьдрал ахуй тань дэвжин дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.” гэв.

Мөн тэрээр аймагтаа хийгдсэн томоохон төсөл, арга хэмжээ, болон энэ онд хийгдэх ажлуудынхаа талаар товчхон дурдаж, цаашид ахмадуудынхаа үгийг сонсож, үнэтэй зөвлөгөөг нь авсаар байх болно гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.9.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.