"Нүүдэлчин монгол-2022" соёлын биет бус өвийн их наадам эхний сонгон шалгаруулалт зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2022-07-31
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл Урлагийн газраас хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн их наадмын эхний шалгаруулалт Чингэлтэй дүүрэгт өнөөдөр зохион байгуулагдлаа.
Тус наадмын зорилго нь соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх юм.
Тус наадамд: Зан үйл, язгуур урлагийн тоглолт, үзүүлбэр, Уламжлалт баяр наадам , зан үйл, ёс, тоглоом наадгай, Уламжлалт арга ухаан, Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, Соёлын биет бус өвийгтаниулан сурталчлах уламжлалт гар урлал, үзэсгэлэн худалдаа гэсэн 6 төрлийн 50 гаруй үзүүлбэрээр оролцож, нийт 80 гаруй иргэд, хүүхэд багачууд хамрагдсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.147.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.