Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын экосистемийг хог хаягдлын менежментээр дамжуулан хамгаалах төсөл хэрэгжиж байна
Үйл явдал
/
2022-08-02
Уг төслийн хүрээнд 50 жуулчны баазын 25 нь Хог хаягдлын тогтвортой системийн сертификаттай болж, 1 хүнд ногдох хогны хэмжээ 30% буурч, 50 жуулчны баазыг хог хаягдал ангилан ялгах хогийн саваар хангана.
 
Мөн Хатгал тосгоны посторч нэвтэрч байгаа автомашин бүр 5000 төгрөгөөр хогийн уутаа авч, аялах, амрах явцдаа хогоо савлах бөгөөд гарахдаа хогоо тушааж мөнгөө буцаан авах боломжтой.
 
Зориулалтын хогийн уут авч байгаа иргэдийн 50% орчим нь буцаан хогоо тушааж, энэхүү санаачилгад идэвхтэй оролцож байна. Цаашид уг санаачилгыг илүү олонд хүнд хүргэж, аялаж, зугаалахдаа байгаль орчиндоо цэвэр цэмцгэр аялахыг уриалж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.202.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.