Баянхонгор аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадам дэлгэр сайхан болж өндөрлөлөө
Үйл явдал
/
2022-08-02
Баянхонгор аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жил - Хангайн бүсийн хурд, Монгол Улсын Арслан Пагамын Аюушийн мэндэлсний 100 жил, Доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 90 жилийн ойн баяр наадмыг хамтатган зохион байгуулахаар Баянхонгорчууд бүгдээрээ нийлэн, бэлтгэл ажилдаа шамдан орж, улмаар 07 сарын 29-31-ны хооронд амжилттай сайхан зохион байгууллаа.
Даяаршилд өөрийн соёлын үнэт ялгаа болон өвийг хадгалан хамгаалж авч үлдэх, ирээдүй хойчдоо үлгэрлэн залгамжлуулах, монгол хүний сэтгэл зүйн дархлааг хамгаалах, цэнгэн баясгах үүднээс зохион байгуулсан тэгш ойд маань эх орны дөрвөн зүг, найман зовхистоос зөвхөн хонгорчууд гэлтгүй улс аймгийн уяач, бөхчүүдийн гал, наадамчид ирж өнгөтэй сайхан наадлаа.
Гурван бүсийн онцлог сайхан нутгийн баяр наадамд саатан зочилсон эрхэм зочид та бүхэндээ болон баяр наадмын бэлтгэл ажилд ханцуй шамлан хичээн оролцсон мянган мянган албан хаагч, ард иргэд, хүүхэд багачууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхний юу санасан есөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэх болтугай.
Хүндэтгэсэн: Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Э.Энхбат
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан
Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч буюу баяр наадмын комиссын дарга Б.Батсуурь
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.172.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.