Баян-өлгий аймагт улсын онцгой комиссын шуурхай бүлэг ажиллаж байна
Үйл явдал
/
2022-04-29

  Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар Говьсүмбэр аймагт шүлхий өвчин тархаагүй бөгөөд бусад 20 аймагт малын гоц халдварт өвчин бүртгэгдээд байгаа. Иймд Монгол улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан “Шуурхай бүлэг” орон нутагт ажиллаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллаж байна.

Манай аймагт  ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд Алтанцөгц, Баяннуур, Бугат сумдад шүлхий өвчин гарсантай холбогдуулан шүлхий өвчний хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг хэрэгжилтийг үнэлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, үүрэг чиглэл өглөө.

  • Үүнд: Байгууллага хоорондын харилцан ажиллагаа, ажлын хариуцлагыг сайжруулах
  • Өвчний тохиолдол илэрсний дараа нөхцөл байдлыг үнэлэх, малын гоц халдварт өвчний хувьд тандалт үзлэгийг хийх асуудлыг стандарт арга тактикийн дагуу хийх
  • Аймгийн түвшинд шүлхий өвчинтэй тэмцэх тактик хариу арга хэмжээний үйл ажиллагааны төлөвлөгөөг орон нутгийн онцлогт нийцүүлэн боловсруулан ажиллах,
  • Малчдад мэдэгдэл хүргүүлж, хариуцлагыг сайжруулах, малчдын дунд соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах зэрэг үүрэг чиглэл өглөө

Аймгийн хэмжээнд 13 сумын 14998 өрхийн 164800 үхрийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар /2022.04.26/ 13 сумын 7876 өрхийн 103932 үхрийг хамруулж 63,1%-ийн гүйцэтгэлтэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.29.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.