Хан-Уул дүүргийн яармагийн замд нүхэн гарцын бүтээн байгуулалт хийгдэж байгаатай холбогдуулан Нисэх болоод Хөшигийн хөндийг зоригсод Сонсголонгийн зам, Ажилчны гудамж, ТЭЦ-ийн замуудыг сонгон зорчихыг мэргэжилтнүүд сануулж байна
Үйл явдал
/
2022-08-03
Яармагийн зам ачаалал ихтэй байгаа учир Нисэх болоод Хөшигийн хөндийг зоригсод Сонсголонгийн зам, Ажилчны гудамж, ТЭЦ-ийн замуудыг сонгон зорчихыг мэргэжилтнүүд сануулж байна
Хан-Уул дүүргийн яармагийн замд 37.5 метр урттай нүхэн гарцын бүтээн байгуулалт хийгдэж байна. Уг гарц ашиглалтад орсноор автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэл буурах юм. Иргэдийн хүсэлт болоод Тээврийн цагдаагийн газрын судалгаанд үндэслэн нүхэн гарцын бүтээн байгуулалтыг аль болох түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэхэд анхаарч байна. Бүтээн байгуулалтыг наадмын өмнө болон наадмын өдрүүдэд хийх боломж байгаагүйг холбогдох албаныхан тайлбарласан. Учир нь наадмын өмнө болон наадмын үеэр баруун бүсийг зорьсон аялагчид, Хүй долоон худгийг зорих наадамчдын ая тухыг хангах шаардлагатай байсан бол наадмын дараах өдрүүдэд бороотой байсан нь ажил эхлүүлэхэд сөргөөр нөлөөлсөн байна.
 
 
 
700
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.135.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.