Зүүн бүсийн Сайжруулсан түлшний үйлдвэр 65 мянган тонн шахмал түлш үйлдвэрлээд байна
Үйл явдал
/
2022-08-03
Өвөлжилтийн бэлтгэл хангах, бэлэн байдлыг шалгах хүрээнд "Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт өнөөдөр холбогдох албаныхантай ажиллалаа.
Налайх дүүрэг дэх Зүүн бүсийн үйлдвэр нь 10 дугаар сарын 1 гэхэд 200 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 65 мянган тонныг нөөцлөөд байна. Энэ жилийн хувьд Налайх дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан тул түгээлт, борлуулалтын цэгүүдийг өнгөрсөн жилийнхээс нэмж, Нийслэлийн долоон дүүрэгт нийтдээ 670 цэгээр шахмал түлш борлуулах юм.
Нэн түрүүнд шахмал түлшний орц найрлагаас эхлээд чанар, стандартыг хангуулах тал дээр байнгын хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст онцгойлон анхаарууллаа. Мөн “Тавантолгой түлш” компанийн удирдлагуудад хандан, шахмал түлшний барьцалдуулагч түүхий эдийг олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнээр сонгох, мөн аравдугаар сарын 1 гэхэд 200 мянган тонн шахмал түлшийг бүрэн үйлдвэрлэж, нөөцлөхийг даалгав.
Нэг таатай мэдээ нь, Өмнөговь аймгийн Цогтцэций өртөөнөөс "Тавантолгой" төмөр замтай холбох 22 км төмөр зам барих ажил энэ сарын 15-нд дуусах бөгөөд нүүрсээ төмөр замаар тээвэрлэснээр байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахаас гадна тээвэрлэлтийн зардал 2-3 дахин буурах юм.
 
 
 
700
 
 
700
 
 
700
 
 
700
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.208.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.