Аймгийн засаг дарга Д.БАУЫРЖАН Алтанцөгц сумд ажиллав
Үйл явдал
/
2022-05-07

Аймгийн Засаг дарга Алтанцөгц сумын иргэдтэй хийх уулзалт малын гоц халдварт шүлхий өвчнөөс болж түр хугацаагаар хойшлогдсон. Тэгвэл өнөөдөр /2022.05.06/ аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон орлогч дарга С.Хонаев нараар ахлуулсан ажлын хэсэг тус сумын оршин суугчид, малчид, хөдөлмөрчидтэй уулзаж тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, хаваржилтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Тус сумын иргэдийн Засаг даргад тавьсан санал хүсэлт, тулгамдаж буй асуудал зэргийг тэмдэглэн авч зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв.

Үүнд:

  • Сумын цэцэрлэгт шинээр хоёр бүлэг нэмэх
  • Хаш багын давааны замыг засварлах
  • Хар үзүүрийн гүүрийн зураг төслийн төсөв
  • Шинэ хөдөө төслийн зураг төслийн төсөв зэргийг шийдвэрлэв.

Мөн энэ үеэр мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт үр бүтээлтэй ажиллан, амжилт гаргасан  хөдөлмөрийг үнэлж аймгийн Засаг даргын 2022 оны А/65 дугаар шийдвэрийн дагуу шагнагдсан аймгийн аваргуудын шагналыг Засаг дарга Д.Бауыржанаар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэв.

Алтанцөгц сумаас аймгийн хошой аварга өрх 1, аймгийн аварга өрх 9, аварга саальчин 2, аварга тариаланч 1 тус тус төрөн гарсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.187.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.