Ажлын хэсэг булган сумын Ёлт, Сайхан багийн иргэдтэй уулзлаа
Үйл явдал
/
2022-05-08

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон ИТХ-ын  дарга Н.Бейбитхан МХГ-ын дарга Х.Бауыржан нар Булган сумын  Ёлт болон Сайхан багийн иргэд, малчидтай уулзаж, төр засгийн бодлого, багийн хэмжээний тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

  Засаг дарга Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, уг  бодлогын хүрээнд манай аймгийн онцлог, давуу талд тулгуурлаж, аялал жуулчлал, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг дэмжсэн их бүтээн байгуулалтыг өрнүүлэх болсон талаар иргэдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

 

  Тус багуудад ажиллах үеэр ард иргэдийн тавьсан санал

   – Тус багууд гурван газарт хоолой барих асуудлыг тавьсан ба гарах зардал төсвийг тооцоолон гаргасны дараа холбогдох байгууллагуудад уламжлаад шийдвэрлэх талаас нь ажиллахаа хэллээ.

  – Сайхан багийг хуваах асуудлыг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж, шат шатны хурлаар дэмжигдсэний дараа аймгийн удирдлагуудад танилцуулан хэлэлцэхээр боллоо.

   – Эмийн сангийн нөөцийн бүрдүүлэхийг дэмжиж ажиллахыг илэрхийлэв.

  – Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд суулгац  хуваарилах асуудлыг холбогдох газарт хүргүүлэн ажиллана.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.41.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.