БЗД -н нутаг дэвсгэрт "Гачуурт кап" бартаат замын тэмцээн зохион байгуулсан газарт нөхөн сэргээлт хийхээр болжээ.
Үйл явдал
/
2022-08-03
Уржигдар буюу 7-р сарын 30-нд дүүргийн 20-р хороо Гачуурт тосгонд Гачуурт offroad клубээс "Гачуурт кап" бартаат замын тэмцээнийг өргөн дэлгэр зохион байгуулжээ. Тэмцээнд оролцсон, үзсэн залуучууд бүгд тэмцээний зохион байгуулалт, цар хүрээг өндрөөр үнэлж сэтгэл хангалуун байсан юм. Гэсэн ч тэмцээн зохион байгуулахын тулд зарим газрыг сэндийчсэн, ухсан байсныг дүүргийн Засаг даргын хувьд холбогдох шаардлага тавьж тэмцээний дараа нөхөн сэргээлт хийх, байгаль дэлхийдээ ээлтэй байхыг хүссэн.
Тэмцээн зохион байгуулсан залуус бидний шаардлагыг хүлээн авч нөхөн сэргээлтийн ажлаа амжилттай дуусгажээ. Удахгүй нөхөн сэргээсэн талбайдаа мод тарьж эко орчныг бүрдүүлэхээ мэдэгдсэн юм.
Баянзүрх дүүргээс тэсвэр тэвчээр, эр зоригийн спорт болох бартаат замын спортыг дэмжих, шаардлагатай талбай бий болгох тал дээр залуустайгаа хамтарч ажиллана.
Залуучууд байгаль дэлхийгээ хайрлаж байгаад баяртай байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.