“ЭРДЭНЭТ” үйлдвэр 7 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүллээ
Үйл явдал
/
2022-08-04
Эрдэнэт үйлдвэрийн хамт олон өнгөрсөн 7 дугаар сар болон оны эхний долоон сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүллээ
 
Уурхайчид өнгөрсөн 7 дугаар сард 2 сая 932 мянган тонн хүдэр олборлосон бол оны эхнээс нийт 19 сая 822 мянган тонн олборлолт хийсэн байна. Ингэснээр хүдэр олборлолтын төлөвлөгөө оны эхнээс 101.8 хувиар, өнгөрөгч 7 дугаар сард 104.3 хувиар биеллээ
 
Баяжуулагчид өнгөрсөн 7 дугаар сард 2 сая 660 мянган тонн хүдэр боловсруулж, оны эхний долоон сарын байдлаар нийт 18 сая 213 мянган тонн хүдэр боловсруулжээ. Тус гүйцэтгэлийн үр дүнд оны эхний долоон сарын төлөвлөгөө 101.9 хувиар, өнгөрсөн 7 дугаар сарын төлөвлөгөө 107.4 хувьд хүрсэн байна
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.71.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.