Аялал жуулчлалын бүс нутгийн зам дагуу боловсон нийтийн бие засах газар, ариун цэврийн байгууламж байгуулах төсөлд "НИК" ХХК болон "ПЕТРОВИС ОЙЛ" ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Үйл явдал
/
2022-08-04
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй "НИК" ХХК, "ПЕТРОВИС ОЙЛ" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт нүхэн жорлонгийн хэрэглээг бууруулах, байгальд ээлтэй эко бие засах газар байгуулахад хамтран ажиллах санамж бичигт БОАЖ-ын Дэд сайд Гантөмөрийн Түвдэндорж Tuvdendorj Gantumur гарын үсэг зурлаа.
 
Тус төслийг Петровис группээс санаачлан хэрэгжүүлдэг "Миний машин хогтой, Миний байгаль хоггүй" төслийн хүрээнд үндэсний хэмжээнд зохион байгуулах ба 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх цэгүүдээрээ дамжуулан хэрэгжүүлэх юм.
 
Санамж бичиг зурах үйл ажиллагаанд "Петровис ойл" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Насанжаргал, "НИК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа нар оролцов.
 
 
 
700
 
 
700
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.233.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.