Аймгийн удирдлагууд ГОРНО-АЛТАЙСК хотын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-06-28

Аймгийн удирдлагууд Горно-Алтайск хотын захирагч Юрий Викторович Ничаев тэргүүтэй албаны хүмүүсийг өнөөдөр /2022.06.27/ хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын эхэнд Горно-Алтайск хотын захирагч Юрий Викторович Ничаев манай аймагт амралтаар ирсэн гэдгээ дурдан, гэсэн хэдий ч аймгийн удирдлагуудтай албаны уулзалт зохион байгуулж,  09 сарын 03-04-ний өдрүүдэд зохиогдох Горно-Алтай хотын өдөрлөгт урьж байгаа илэрхийлэхийн зэрэгцээ хэд хэдэн сэдвийн хүрээнд ярилцлаа.

Уулзалтаар талууд боловсрол, аялал жуучлал, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн чиглэлээр хамтран  ажиллах талаар санал солилцлоо. Мөн аймгийн удирдлагууд хоёр улсын иргэд харилцан зорчих, манай аймгийн иргэд хуурай замаар чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн холбогдох албаны хүмүүст уламжилж өгөхийг хүслээ.

700

Уулзалтад аймгийн талаас Засаг даргын орлогч С.Хонаев, Х.Арман, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Анар нар Горно-Алтайск хотын талаас ОХУ-ын гавьяат сэтгүүлч, Горно-Алтайск хотын депутат, Вестник Горно-Алтайск сонины редактор Алексей Сергеевич Ивашкин, Горно-Алтайск хотын депутат Владимир Михайлович нар оролцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.172.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.