Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын албаны хүмүүс манай аймагт ажиллаа
Үйл явдал
/
2022-07-01

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Боловсрол, Шинжлэх Ухааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Ч.Энх-Амгаланаар ахлуулсан ажлын хэсгийг өнөөдөр /2022.06.30/ албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Ажлын хэсэг Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын тушаалаар аймгийн Боловсрол, Шинжлэх Ухааны газар, аймгийн МҮСТ-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй удааширалттай байгаа төсөл, арга хэмжээнүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх зорилгоор манай аймагт энэ сарын 24-30-ны хүртэлх хугацаанд ажиллалаа.

Ажлын хэсгийн ахлагч Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Ч.Энх-Амгалан тус хугацаанд хийгдсэн хяналт шалгалтын урьдчилсан тайлангийн үр дүнг Засаг даргад танилцуулж, холбогдох зөвлөмжүүдийг өгөхөөс гадна нэгдсэн тайланг аудитын хороонд танилцуулж, хэлэлцсэний дараа дээрх газруудад мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжүүдийг хүргүүлэх болно гэдгийг онцоллоо.

Түүнчлэн уулзалтын үеэр талууд ЭЕШ-ын үр дүн, аймгийн боловсролын салбарт тулгамдсан асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал мэдээлэл солилцлоо. Үүнээс гадна Засаг дарга аймгийн зүгээс боловсролын салбарт авч хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнүүдийг танилцуулсан юм.

 

Уулзалтад  ЗДТГ-ын Хөгжлийн  бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын  хэлтсийн дарга Х.Анар, Боловсрол, Шинжлэх Ухааны газрын дарга Г.Амантай, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Боловсролын ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Олонбаяр, тус газрын Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Бат-эрдэнэ, Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Цэцэгжаргал, Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дотоод аудитор, санхүүгийн хяналт хариуцсан шинжээч О.Бямбасүрэн болон ЗДТГ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан хариуцсан мэргэжилтэн Ж.Эльмира нар оролцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.59.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.