Мал эмнэлгийн ерөнхий газраас баян-өлгий аймгийн засаг даргыг “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнав
Үйл явдал
/
2022-07-01

Улсын хэмжээнд 2020, 2021 онуудад нийт 20 аймгийн 220 гаруй суманд малын гоц халдварт шүлхий, мялзан, цэцэг, үхрийн арьс товруутах зэрэг өвчнүүд гарсан. 2021 онд аймгийн Булган, Дэлүүн сум, 2022 онд Алтанцөгц, Баяннуур, Бугат сумуудад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комисс, Мал эмнэлгийн зүгээс цаг тухайд нь шуурхай арга хэмжээ авч халдварын тархалтыг бүрэн зогсоосон.

700

Мал эмнэлэгийн ерөнхий газраас манай аймгийн онцгой комисст Мал, амьтаны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархалаажуулалтын аяныг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, өвчин гаралт, тархалтыг бууруулах, малын эрүүл мэндийг хамгаалахад хамтран ажилласанд талархал илэрхийлсэн байна. Түүнчлэн аймгийн Засаг даргыг Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахад оруулсан хувь нэмэр, ажлын үр дүн, амжилт бүтээлийг нь үнэлж Мал эмнэлгийн ерөнхий газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасныг өнөөдөр /2022.06.30/ Мал эмнэлгийн газрын дарга А.Айдынасхар гардуулан өгч баяр хүргэв.

Мал амьтны гоц халдварт шүлхий, үхрийн арьс товруутах өвчин, бог малын мялзан, хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор халдваргүйтгэл, хяналтын цэг ажиллуулах, хорио цээр  тогтоох, вакцинжуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг аймгийн зүгээс цаг тухайд нь авч ажилласны үр дүнд манай аймаг одоогийн байдлаар малын гоц халдвар бүртгэгдээгүй байгаа.

МАЛЧИН ТА Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, малаа эрүүл байлгаарай

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.227.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.