Cүүлийн 4 хоногт нүүрс тээврийн 3164 автомашин хил нэвтэрчээ
Үйл явдал
/
2022-08-05

Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны 7 дугаар сарын 29-31-ний өдрүүд болон 8 дугаар сарын 2-ны өдөр нүүрс тээврийн 1605 автомашин, Ханги боомтоор 524 автомашин, Булган боомтоор 362 автомашин, Шивээхүрэн боомтоор 622 автомашин, Замын-Үүд болон Бичигт боомтоор 51 нийт 3164 автомашин хил нэвтэрчээ. Харин дээрх хоногуудад зэсийн баяжмал тээврийн 145 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарсан бол Бургастай болон Ханги боомтоор 244 автомашин төмрийн хүдэр тээвэрлэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.71.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.