Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын станц суурилуулах, чадавх бэхжүүлэх төслийг БНСУ-ын байгаль орчны яамны харъяа "Байгаль орчны корпораци"-тай хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Үйл явдал
/
2022-08-05
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Байгаль орчны яамны харъяа "Байгаль орчны корпораци" (К-Eco)-ийн Ерөнхий захирал Ёон Хюнши, Ахлах менежер Нам Анвоо нарыг хүлээн авч уулзлаа.
БОАЖЯ, БНСУ-ын Байгаль орчны яамтай 13 жилийн хамтын ажиллагаатай бөгөөд уг ажлын хүрээнд 2019 онд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах мастер төлөвлөгөө боловсруулах төслийг амжилттай хэрэгжүүлж, 2021 онд дуусгасан юм.
 
Төслийн санал зөвлөмжийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын станц суурилуулах, чадавх бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг төслийг БНСУ-ын Байгаль орчны яамыг төлөөлөн тус улсын Байгаль орчны корпораци хэрэгжүүлэхээр томилогдсон ба түүний удирдлага, мэргэжилтнүүд төлөвлөлт, судалгаа хийхээр Монгол улсад ажиллаж байна.
 
Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотод агаарын бохирдлын хяналтын станцыг байгуулж, ашиглах замаар агаарын чанарын үр дүнтэй менежментийн чадавхыг бэхжүүлж, агаарын бохирдлын хяналтын станц байгуулах, агаарын чанарын удирдлагын чадавхыг бэхжүүлэх замаар агаарын орчныг сайжруулах системчилсэн төлөвлөгөө гаргаснаар иргэдийн амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулах юм.
 
 
 
700
 
 
 
 
 
700
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.69.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.