БГД-ийн 24 дүгээр хороо, "Алтай хотхон”-ы хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой
Үйл явдал
/
2022-08-06
БГД-ийн 24 дүгээр хороо, “Алтай хотхон” нь 3105 өрх, 10,000 гаруй оршин суугчтай. Цэцэрлэгийн насны 896 хүүхэд байдаг. Тус хороонд улсын 295, 309 дүгээр цэцэрлэгээс гадна хувийн 2 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг.
Нийслэлийн 295 дугаар цэцэрлэг нь 210 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бол 309 дүгээр цэцэрлэг энэ онд ашиглалтад орсон. Нийт 440 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд Улсын комисс хүлээж аваад байгаа юм. Харин 2 хувийн цэцэрлэг нь өнгөрсөн онд нийт 120 хүүхэд хүлээн авсан байна.
Өнөөдөр Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд Боловсролын ерөнхий газрын Санхүү, төсвийн хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга Ж.Энхтөр, 24-р хорооноос сонгогдсон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Чойдог болон холбогдох албаныхны хамт тус хороонд ажиллаж, цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох хоёр түрээсийн байртай танилцлаа.
#Эхнийх_нь “Тайгам-Алтай” ХХК-ийн барьж байгаа 4 дүгээр ээлжийн 50 дугаар байрны Ж блокийн 3 давхар 937 мкв байр бол #хоёр_дахь нь тус хороонд шинээр баригдаж “Koyo Town” хотхон доторх 5 давхар барилга юм. Дээрх байруудыг түрээслэнэ гэвэл цэцэрлэгийн зориулалтаар бүрэн засварлаж өгөх боломжтой гэсэн мэдээллийг өгсөн. Мөн түрээслэсэн тохиолдолд 24 дүгээр хорооны 896 хүүхэд цэцэрлэгт #бүрэн_хамрагдахаас гадна 26 дугаар хороо буюу #Нарны хорооллын хүүхдүүдийг #нэмж_хүлээн_авах болмжтой юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.84.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.