УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ Хархорум хот байгуулахаар судалж буй Орхоны хөндийд ажиллаж байна
Үйл явдал
/
2022-08-06
Түүхийн гэрч болсон ховор нандин өв, соёлоо хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, улмаар орчин цагийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх нь бидний эрхэм үүрэг. Үнэт өв, соёлыг сурталчлан таниулах, чадварлаг боловсон хүчний нөөц бэлтгэх, үнэт одворуудыг хадгалан хамгаалах нь Монгол төрийн бодлогын төвд ямагт байсаар ирсэн, цаашдаа ч байх болно. Монголын шинжлэх ухааны эрдэмтэн судлаач, археологич, палеонтологич нарын олон жилийн нөр их судалгаа, шинжилгээний үр дүнд түүх дурсгалын үнэт өв, соёл түүхэн олдворуудыг нээн илрүүлсээр байгаа нь сайшаалтай.
 
Эдгээр олдворуудыг хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчилан таниулахын тулд олон улсын стандартын шаардлагад нийцсэн барилга, байгууламж барих гээд олон чухал асуудлууд байгааг ажлын хэсгийн гишүүд ярилцан төлөвлөж байна. Та бүхэнд сонирхуулахад: Тамирын улаан хошуу дахь Хүннүгийн үеийн оршуулгын цогцолборын онцлог нь ваар сав байх бөгөөд, нэг булшнаас дунджаар дөрвөн ваар сав олддог бөгөөд Хүннүгийн дурсгалаас олдож байгаагүй таван төрлийн шавар, сав суулга илэрсэн нь уг дурсгалын онцгой байр суурийг харуулжбайна. Түүнчлэн судалгааны өндөр ач холбогдолтой олон олдвор, хэрэглэгдэхүүн илэрсний дотор боловсруулж нүхэлсэн чонын шагай, хэлхээтэй зооснууд, гоёл чимэглэлийн хээ, чимэглэлтэй мөнгө, алтан ялтсууд, алтан ээмэг, бүрэн тоног хэрэгсэлтэй эмээл, төмөр бүүрэг, хазаар, амгай зуузай зэрэг гарсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.103.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.