СХД-т үерийн хамгаалалтын далан, сувгийн 2 ээлжийн ажил дууслаа
Үйл явдал
/
2022-08-06
Иргэд айл өрх, аж ахуйн нэгжүүдийг үер усны ослоос урьдчилан сэргийлэх, хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах сувгийн ажлуудыг гүйцэтгэж байна.
Тухайлбал,Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 20 дугаар хороо Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн II ээлжийн далангийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж дууслаа. …
Тус төсөл арга хэмжээ нь 2011 оноос хойш үе шаттайгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийт дөрвөн ээлжийн гүйцэтгэлээр 11.8 км-ын урттай үерийн далан, ус зайлуулах суваг тавигдахаас өнөөдрийн байдлаар 7км орчим далан, сувгийг бариад байна.
Сонгинохайрхан болон Баянгол дүүргүүдийг хамрах ус зайлуулах сувгийн энэхүү ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
 
700
 
 
700
 
 
700
 
 
 
 
 
700
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.151.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.