СХД-ийн байгалийн гамшигт өртсөн иргэдэд ГЭР гардуулан, ТУСЛАМЖИЙН БАГЦ хүргэлээ
Үйл явдал
/
2022-08-09
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 07-р сарын 26-ны өдөр орсон аадар борооны улмаас 67 айл үерт өртөж, зарим айл өрх орон гэргүй болсон.
Энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг судлан, Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагатай хамтран орон гэргүй болсон 7 өрхөд гэр (Дэлхийн зөн Монгол ОУБ-аас 4 өрхөд, Засаг даргын Тамгын газраас 3 өрхөд), 67 өрхөд хүнсний болон гэр ахуйн бүтээгдэхүүний багцыг өнөөдөр /2022.08.05/ Засаг даргын орлогч Д.Ундармаа, Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Т.Бат-Оргил, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Санхүү, нөөц хариуцсан дарга н.Тамир нар хүлээлгэн өглөө.
✅Хүнд цаг үед иргэдэд минь тусламжийн гараа сунгасан Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
700
 
 
700
 
 
700
 
 
 
 
700
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.194.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.