Эзэн Богд Чингис хааны эш хөргийг “Монголын нууц товчоо”-ны хамтаар “Монголын төмөр зам” ТӨХК дээдлэн заллаа
Үйл явдал
/
2022-08-09
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу Эзэн Богд Чингис хааны эш хөргийг “Монголын нууц товчоо”-ны хамтаар “Монголын төмөр зам” ТӨХК дээдлэн заллаа.

Тус зарлигт “Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор Монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, Монгол үндэстний суу алдрыг бадраасан Эзэн Богд Чингис хаан болон өргөмжлөгдөж, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоосон билээ. Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс . Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай”хэмээн тусгажээ. Сануулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай” 23 дугаар зарлиг гарч байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.52.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.